Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажилд иргэд өөрсдөө хяналт, үнэлгээ хийх боломжой боллоо.

2014-09-16

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсээс  ЗДТГ-ын Дэд, бүтэц тохижилтын хэлтэс, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэстэй хамтран дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын ажилд 1-ээс 20 дугаар хороонд байгуулагдсан хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийх “Хяналт үнэлгээний баг”-ийн бүрэлдэхүүнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч, нэгдсэн ойлголт өгөх, чадавхижуулах сургалт зохион байгууллаа. 

Хороодод байгуулагдсан хяналт үнэлгээний багийн гишүүд энэ сургалтад хамрагдаж өөрсдийн хороонд ОНХС-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажилд хяналт, үнэлэлт хийсэнээр гүйцэтгэгч компаниуд цаг хугацаанд ажлаа хийх, бүтээн байгуулалтын ажлын чанар илүү сайжрах, тохь тухтай эрүүл аюулгүй орчин бүрдэх, иргэдийн оролцоо ихээр нэмэгдэх боломжтой болох юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%