Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албанаас Монгол Улсын Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг судлах, Төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор “Монгол Улсын Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар сургалт зохион байгууллаа. Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Сургалт сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга удирдан явуулж, ИТХ-ын 36 албан хаагчид хамрагдав.