Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХАЛДВАРТ БУС ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2018-10-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, НЭМТ-ийн дарга С.Энхжаргал, НЭМТ-ийн халдварт бус өвчний өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн зохицуулагч их эмч Ч.Мөнхцэцэг нар “Халдварт бус өвчинтэй тэмцэх” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг танилцуулсан юм. 
“Халдварт бус өвчин гэж амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлнэ” хэмээн тодорхойлдог бөгөөд дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомстол, архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад хүргэж байна. 
Дархан-Уул аймгийн иргэдийн эрүүл мэндийн зан үйлийн төлөвшлийг аймгийн хэмжээнд судлахад  хүн амын дунд  тамхины хэрэглээ 45.5%, архи, согтууруулах ундааны хэрэглээ 36%, хөдөлгөөний хомстол 54%,  илүүдэл жинтэй, таргалалттай 60,7% байгаа  ба хүн амын дунд эрүүл мэндийн зөв хэвшил, дадлыг төлөвшүүлэх шаардлага байгааг харуулж байна.
Тиймээс НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын засгийн газрын  2017 оны 9 сарын 289 тоот тогтоолоор батлагдсан Халдварт Бус Өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр болон “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөртэй уялдуулан халдварт бус өвчинтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр зорьж байна.    
Халдварт бус өвчинтэй тэмцэх” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл аж төрөх мэдлэг, хандлагыг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжид эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх замаар халдварт бус өвчнийг үүсэхэд нөлөөлж байгаа анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил болон эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын оролцоонд түшиглэн бэхжүүлж, халдварт бус өвчинтэй иргэнийг эмчийн хяналтад эрт авч, өвчлөл, нас баралтын тоог бууруулах нөхцөл бүрдүүлэх, эрсдэлт хүчин зүйл, өвчлөлийг  бууруулахад салбарын хоорондын хамтын оролцоог сайжруулах, судалгаа шинжилгээнд тулгуурлан  хяналт тандалтыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ААНБ-ууд болон иргэдийн оролцоо нэн чухал гэдгийг хөтөлбөрт онцолжээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс хүн амын халдварт бус өвчлөлийн эх үндэс болсон хүнсний аюулгүй байдал тэр дундаа нийтийн хоолны газруудад эрүүл ахуйн хяналтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн анхан шатны байгууллага болох Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, оюутан сурагч, үйлдвэрийн ажилчид, иргэн бүрийг жигд хамруулах, хамгийн гол нь хөтөлбөрийн үр дүнг ойр ойрхон давтамжтайгаар тодорхойлон гаргаж, бодит дүгнэлтийг танилцуулах зэрэг саналыг гаргаж, хөтөлбөрт тусгаж ажиллахыг даалгав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%