Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018-10-31

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн аравдугаар сарын 31-ний өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийж ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцууллаа. 
Арваннэгдүгээр сард ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хороо, Хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод “Чингэлтэйд үйлдвэрлэв” , “Хамтдаа хөгжье” хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар төлөвлөөд байна. Мөн Агаарын бохирдлыг бууруулахад иргэд бидний оролцоо” сургалт, Монгол бахархал, ёс заншлыг сурталчилан таниулах үйл ажиллагааг 1-19 дүгээр хороодын иргэний танхимаар зохион байгуулах юм. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%