Дархан сумын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5 хувиар өссөн байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34-31 болж, 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ үүнд бид тайвширч болохгүй байна. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэг, зөрчилд өртөж байна. Иймд иргэдийнхээ хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дархан сумын ГХУСАЗСЗөвлөлөөс санаачлан Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран Дархан сумын 1-16, Малчин Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр сургалтад 10 дугаар багийн 16 иргэн хамрагдлаа. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 9 дүгээр багийн хэсгийн байцаагч Ч.Бямбацогт хийсэн бол, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын мэргэжилтэн А.Мягмаржаргал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн Б.Дулам нар мэдээлэл хийлээ.