Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Яргайт, Ар хустайн аманд газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ

2014-09-17

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийн 26 байршилд зуслангийн газар олгохоор шийдвэрлэсэн.  

Өнгөрөгч оны долдугаар сарын байдлаар 26 байршилд нийт 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Харин зуслангийн газар өмчлүүлэхдээ ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ёстой. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын энэ оны зургаадугаар сарын 20-ны 101 тоот тогтоолоор зуслангийн таван байршлын хаягийн зургийг батлуулж, эхний ээлжинд  Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт Сүхбаатар дүүргийн  Ар хустай, Цолмон, Цээний аманд дугаарлалт, хаягжилт хийсэн байна.

Хаягжилт хийсэн эдгээр газраас эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар хустайн аманд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ.

Бүрдүүлэх материал:

Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдөл, дараахь шаардлагатай материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгнө. Тухайлбал,

-Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх 

-Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/

-Газрын кадастрын зураг

-Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай.

Харин иргэдэд гэр бүлийн зориулалтаар олгож буй 52 байршилд газар өмчилсөн  болон  өмнө нь 0,7 га газраа өмчилсөн иргэд зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%