Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН 11, 12 ДУГААР БАГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-05

Дархан сумын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5  хувиар өссөн байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34-31 болж, 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ үүнд бид тайвширч болохгүй байна. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэг, зөрчилд өртөж байна. Иймд иргэдийнхээ хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дархан сумын ГХУСАЗСЗөвлөлөөс санаачлан Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран Дархан сумын   1-16, Малчин Өргөө багийн иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр сургалтад  11, 12 дугаар багийн 43 иргэн хамрагдлаа. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 12 дугаар багийн хэсгийн байцаагч Н.Бат-Амгалан хийсэн бол, Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хуулийн талаар Прокурорын газрын хяналтын Прокурор О.Доржмаа, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн талаар ГБХЗХГ-ын мэргэжилтэн А.Мягмаржаргал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн Б.Дулам нар мэдээлэл хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%