Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Явган зорчигчийн аюулгүй байдал

2014-09-17

Явган хүний замаар явах: Явган зорчигч хэрвээ зориулалтын явган хүний зам байвал түүгээр явах хэрэгтэй. Явган хүний замгүй газраар явах: Хэрвээ явган хүний зам байхгүй бол та дөхөн ирж байгаа тээврийн хэрэгслийг харах боломжтой газраар буюу өөдөөс нь харж яваарай. Харин замын хөдөлгөөний дагуу нуруугаа харуулан явахаас зайлсхий. Энэ үедээ :
Нарийн зам болон гэрэл муутай замаар ар араасаа цуварч яв.
Замын захаас аль болох хол яв.
Гэрлэн дохиогоор гарцаар гарах
Явган зорчигчид зориулсан гэрлэн дохионы тусламжтайгаар зөвхөн НОГООН гэрлээр гарна.
Зөвхөн зам дээр тавьсан тэмдэг, гарцын дагуу зам хөндлөн гарна. Зам дээрх гарцын хэвтээ тэмдэглэгээ буюу цагаан шугамын захаар гарах нь аюултай гэдгийг санаж, аль болох дунд талаар нь яваарай.
Та гарцаар гарахдаа гүйж болохгүй, тайван гараарай.
Хэрвээ таныг зам хөндлөн гарч байх үед ногоон гэрэл унтарвал танд замын нөгөө өнцөгт хүрэх хугацаа байгаа гэсэн үг. Харин удааширч болохгүй.
Гарцаар гарахаасаа өмнө жолоочид таныг харж, зогсох хангалттай хугацаа өгөх хэрэгтэй. Хэрвээ зам хальтиргаатай байвал тээврийн хэрэгсэлд илүү хугацаа хэрэгтэй болно.
Хэн нэгэн гарц руу ороогүй байхад жолооч нар зогсох албагүй гэдгийг санах хэрэгтэй. Гарцаар хөндлөн гарахаасаа өмнө хоёр чиглэлээс ирж байгаа тээврийн хэрэгсэл бүрэн зогсох, зам чөлөөтэй болохыг хүлээнэ.
Гарцан дээр өмнөө нь зогсож буй тээврийн хэрэгслийн урд орохоор зүтгэж буй жолооч таныг харахгүй байх талтай тул гарцаар гарч байхдаа үүнийг бас анхаараарай.
Хэрэв хүүхдийн тэрэгтэй гарцаар хөндлөн гарч байгаа бол хүүхдийн тэргээ гарцан дээр гаргахаасаа өмнө замын хөдөлгөөн бүрэн зогссон эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
Явган зорчигчид зориулсан гэрэл дохио байхгүй, зөвхөн тээврийн хэрэгсэлд зориулсан гэрэл дохио ажиллаж байвал улаан гэрэл асч, замын хөдөлгөөн бүрэн зогстол зам хөндлөн гарч болохгүй. Энэ үедээ хаанаас тээврийн хэрэгсэл зорчиж байгааг анхааралтай ажиглаж хяна. Замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа гэрлийн дагуу нэг шугаманд байгаа тээврийн хэрэгсэл хөдөлж байхад нөгөө шугаманд байгаа тээврийн хэрэгсэл зогсож байдгийг санах хэрэгтэй.

Гарцгүй газраар зам хөндлөн гарах: Зам хөндлөн гарах үедээ эхлээд замын хоёр тал руу сайн хар.
Шулуун газраар зам хөндлөн гарах нь илүү аюулгүй. Учир нь зам муруйсан нөхцөлд дөхөж ирж байгаа тээврийн хэрэгсэл таныг харах боломж бага.
Эхлээд зам хөндлөн гарах аюулгүй газрыг олж, тэндээ зогс.
Замын хөдөлгөөнийг ерөнхийд нь ажигла.
Хэрвээ тээврийн хэрэгсэл дөхөн ирж байвал, түүнийг өнгөрүүл. Дахин эргэн тойрноо ажигла.
Ойролцоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөн байхгүй үед замаар эгц хөндлөн гарах ба гүйж болохгүй.

Замын хөдөлгөөнд оролцогчдод өөрийг чинь олж харахад нь туслах:
Бүрхэг үед цайвар, хурц өнгөтэй, эсвэл гэрэл цацруулсан зүйл өмсөх, эсвэл барьж явах.
Харанхуйд гэрэл ойлгогч хэрэглэх (тухайлбал гарын боолт, бүс, цээживч, хүрэм гэх мэт). Энэ нь гэрлээ асаасан жолоочид гэрэл ойлгогчгүй материалыг бодвол гурав дахин холоос харагдах боломж олгоно.

Хүүхдүүд эрсдэлтэй байдаг учир нь: Замын хөдөлгөөний талаарх мэдлэг, хөдөлгөөнд оролцох ур чадвар дутмаг
Үе тэнгийнхнийхээ нөлөө шахалтад амархан ордог (нэгнийхээ үгэнд орж гүйх гэх мэт)
Эрсдэлийг дутуу үнэлдэг, эрсдэлтэй үйлдэл хийх сонирхолтой
Эцэг эхчүүд, насанд хүрэгчид тэдний чадварыг хэт үнэлдэг
Зам тээврийн янз бүрийн нөхцөл байдлын талаар туршлага байхгүй

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%