Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ БИЕ БЯЛДАР, СЭТГЭЛ ЗҮЙН СОРИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2018-11-06

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Аймгийн онцгой комисс, сумдын Засаг дарга нар, гамшгаас  хамгаалах албад, мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах, гамшиг тохиолдсон үед тэмцэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бие бялдар, сэтгэл зүйн сорилыг зохион байгууллаа. Уг сорилд 100 гаруй удирдах албан тушаалтан оролцож, тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй 10 багт хуваагдан саадтай зурвас, байршил тогтоох, нэгвэгдэгсэдийг зөөвөрлөх, анхны тусламж үзүүлэх, хорт хийн утааны цэгт ажиллах, ус зөөх, гал унтраах, саадтай зурвас гэсэн найман цэгт даалгавар гүйцэтгэн, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгээ сорьсон юм. Удирдах бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн сорилын тэргүүн байрыг Д.Мөнхбат ахлагчтай аравдугаар багийн хамт олон, 2 дугаар байрыг Н.Төмөрбаатар ахлагчтай есдүгээр багийн хамт олон, 3 дугаар байрыг Г.Мөнхбадрал ахлагчтай наймдугаар багийн хамт олон тус тус эзэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%