Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нэгдсэн хяналт шалгалтанд засаг захиргаа, төрийн үйлчилгээний 18 байгууллага хамрагдаад байна

2018-10-18

 Аймгийн ИТХ-ын Байгаль орчин хөдөө аж ахуйн хөгжлийн хороо болон Нийгмийн хөгжлийн хорооноос хуваарийн дагуу төрийн үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн хяналт шалгалтын ажлыг хийлээ.  
   Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд нэгдсэн хяналт шалгалт хийх ажил нь аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хүлээж авснаас эхлээд биелэлтийг хангах, хэрэгжилтийн явцад хяналт тавих, идэвхжүүлэх, эргэж мэдээллэх, хяналт бүртгэлийн карт нээн мэдээллийн сан бий болгосон зэрэг тухайн байгууллага дахь төлөв байдлын талаар түвшин тогтоож, цаашид анхаарах асуудлаар байгууллагын удирдлагад ажлын чиглэл өгөх, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бүртгэл хяналтыг сайжруулах зорилготой юм. 
   Уг хяналт шалгалтанд аймгийн хэмжээнд иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлж буй засаг захиргаа, төрийн үйлчилгээний 24 байгууллага хамрагдахаас 18 байгууллагад шалгалтын ажлыг зохион байгуулаад байна.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%