Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2018-11-06

         Зөвлөгөөнийг эхлүүлж Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлсэн үгэндээ: Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 11, 12 дугаар сарыг Тайлангийн сар болгон зарлаж байна. Багийн ИНХ-ын тэргүүлэгчид хуралдаанаа зарлаж, хуваариа сумын ЗДТГ-т ирүүлээрэй. Хуралдаануудад тухайн багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид оролцоно. Мөн багийн ИНХурлуудаас ирүүлсэн хуваарийн дагуу ЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцож, иргэдээ сонсож ажиллана. Энэ сард Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Дархан сумын 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тухай, Дархан сумын 2018 оны ОНХС-ийн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тухай асуудлаар төсвийн хяналтын сонсгол зохион байгуулагдана. Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Даваа гарагийн 14.00 цагт сумын хуралдааны танхим хуралдуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн юм.

       Зөвлөгөөнөөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих иргэний зөвлөлийн дарга Д.Галбадрах мэдээлэл хийж зөвлөгөөнд оролцогчдын саналыг авлаа. 

           Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын  газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, суурь үнэлгээний итгэлцүүр, төлбөрийн бүсийн хил заагийг тогтоох тухай аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Ө.Мягмарсүрэн, Б.Мөнхчулуун нар мэдээлэл хийсэн юм. Хийсэн мэдээллийн дагуу зөвлөгөөнд оролцогчид асуулт хариулт өрнүүлж, өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга нарын ирүүлсэн саналыг уг төсөлдөө тусгаж Дархан сумын ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаанд оруулж батлуулах юм. /мэдээллийг хавсаргав/



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%