Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ УХААЛАГ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАТАЛЛАА

2014-09-17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “ Том төрөөс ухаалаг төр лүү “ үндэсний хэлэлцүүлгээр шийдвэр гаргагч эрх бүхий албан тушаалтан болон монгол төрийн шийдэл нь ухаалаг, алсыг харсан, сртатегийн ач холбогдолтой байх уриалга гаргасан билээ.

Энэхүү уриалгыг Баянчандмань сумын ИТХ –ын төлөөлөгчид хүлээн авч, сумынхаа хөгжлийн талаар эрдэмтэн, судлаач, нартай холбогдож, 2050 он хүртэл Баянчандмань сум нь ямар чиглэл барьж хөгжих, түүний бэлтгэл ажлыг хэрхэн төлөвлөх, иргэдийн сэтгэлгээнд ямар өөрчлөлт хийх талаар судалсны үндсэн дээр сумын “Ухаалаг хөгжлийн хөтөлбөр – 2050”  хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, ИТХ –ын хуралдаанаар батлууллаа.

Хөгжлийн хөтөлбөртөө       кластар хөгжлийн загвар, Чандмань кластарийн ерөнхий схемийг гаргаад байгаа бөгөөд Баянчандмань сум нь эрүүл цэвэр эко хүнс , ХАА –н үйлдвэрлэлийн бүс нутгийн төв нь байхаар төлөвлөж, архитектурын шийдэл, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, байгаль хамгаалах эко байдлыг хангах, аялал, жуулчлал, амралт, сувиллыг дэлхийн хараатай мини кластруудын төлөвлөн оруулсан юм.

Баянчандмань сум маань дээрх боловсруулсан хөгжлийн хөтөлбөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%