Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол улсад “Төлөөллийн байгууллыг бэхжүүлэх нь” төслийн нэгж Төв аймагт ажиллалаа

2018-11-07

Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол улсын Их Хурлын Тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл 2017-2020 онд хэрэгжиж буй Төслийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ойлголт мэдээллийг авахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Patrick Duong, Швейцарийн Хөгжлийн агентлагийн мэргэжилтэн Liliane Tarnutzer , Төслийн мэргэжилтэн Cherian Joseph, төслийн зохицуулагч н.Золжаргал нар Баянчандмань сумын иргэд болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Алтанбулаг, Баянчандмань, Борнуур, Жаргалант сумын ИТХ-ын зарим Төлөөлөгч, БИНХ-ын дарга нарын төлөөлөлтэй Баянчандмань суманд 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтын сэдэв төсөл хэрэгжсэнээр бүх шатны Хурлын чадавхыг сайжруулахад хэрхэн үр нөлөө үзүүлэв, хувь хүнд ямар үнэт зүйлийг бий болгож үлдээв, бусад улс орон, аймаг, сумдтай хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж ямар ажлыг зохион байгуулав зэрэг асуудлуудад голчлон чиглэгдлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Төлөөлөгчид төслийн нэгжээс зохион байгуулсан удаа дараагийн сургалтуудын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж санал сэтгэгдлээ солилц
ож ажиллалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%