Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-11-07

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Конрад-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын бүтээмжийн төв хамтран Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлгийг манай аймагт явуулж байна. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ, ЗДТГ, Зүүн бүсийн 10 аймгийн 90 орчим төлөөлөл оролцож байгаа бөгөөд тэд аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаанд олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015\MNS9001:2016 стандартыг нэвтрүүлсэн талаарх туршлагатай газар дээр нь танилцлаа.
Мөн Нийслэлийн ИТХ болон Зүүн бүсийн 10 аймгийн ИТХ-ын дарга, Ахлах ажилтан, мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%