Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН КЁНГИ АЙМАГТ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2018-11-07

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Ганболд, Б.Батболд, Б.Азжаргал нар  найрамдалт харилцаатай БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын даргын урилгаар 11 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд Кёнги аймагт албан ёсны айлчлал хийж байна. 
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Кёнги аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хооронд Найрамдалт харилцааны санамж бичгийг 2014 онд байгуулсан бөгөөд богино хугацаанд бодит үр дүнтэй хамтран ажиллаж, хоёр улсын найрсаг харилцаа улам бүр өргөжин тэлж байна. 
Төлөөлөгчдийн айлчлал Пангёд байрлах Пангё Техно Валлей үйлдвэр, технологийн паркаас эхэллээ. Тус парк нь Сөүлээс 58 км зайд байрладаг, газар зүйн хувьд үйлдвэрлэл хийх, хөрөнгө оруулалтыг татах, гадаадад экспортлох тохиромжтой байрлалд оршдог. Нийт 1270 компани үйл ажиллагаа явуулж байгаагийн 90 хувь нь IT чиглэлийн компаниуд байдаг. 
2016 онд Кёнги аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Startup бизнесийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 3 барилгыг ашиглалтад оруулсан байна. Парк нь үндсэн 3 хэсэгт хуваагдах бөгөөд 1 дүгээр хэсэг нь Судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлт, 2 дугаар хэсэг нь орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэрлэл , 3 дугаар хэсэг нь Гарааны бизнесийг дэмжих Startup гэсэн хэсгээс бүрддэг. 
Гарааны бизнесийг дэмжих зорилгоор Startup компаниудад үнэгүй оффис олгох, хөрөнгө оруулагчидтай холбох, туршилтын загвар үйлдвэрлэх, мэргэжилтнүүдтэй холбох зэрэг дэмжлэгүүдийг үзүүлдэг байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%