Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНЫ ДЭГ

2014-09-17

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр товлосон аймгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд, жилийн төлөвлөгөөт ажил, түүний биелэлт, Хурлын хуралдааны бэлтгэлийг хангуулах болон гарсан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих зэрэг орон нутагт бие даан шийдвэрлэх эрх хэмжээнд багтаасан асуудлыг шуурхай хэлэлцүүлэн оновчтой шийдвэр гаргаж хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангахад дэгийн зорилго оршино.
2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг сард хоёроос доошгүй удаа Пүрэв гариг бүрийн 14.00 цагаас, Тэргүүлэгчдийн 51-ээс доошгүй хувийн ирцтэйгээр зарлан хуралдуулна.

 Хоёр. ХУРАЛДААНД БЭЛТГЭХ

1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулах асуудал, гарах шийдвэрийг төслийг асуудал оруулах байгууллага, албан тушаалтан хариуцана.
2. Зохих тогтоомжинд нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо хийгдсэн асуудлыг Хурлын ажлын албанд хүлээн авч хянан Хурлын даргад танилцуулан хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, дараалал тогтооно.
3. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө холбогдох материалыг гарах шийдвэрийн төслийн хамт Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэхээр нэгээс доошгүй хоногийн өмнө танилцуулж, тэдэнд уг материалтай бүрэн танилцаж саналаа бэлтгэх боломж олгоно.
4. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг санаачилсан буюу уг асуудлыг хариуцсан Тэргүүлэгч гишүүн, сумын Засаг дарга, Хэлтэс, албаны дарга, холбогдох бусад хүмүүсийг уг хуралдаанд байцуулан хэлэлцэнэ.
5. Хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.

ГУРАВ. ХУРАЛДААН ЯВУУЛАХ

1. Тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг Тэргүүлэгчид зөвшөөрч байгаа эсэхийг хуралдаан даргалагч хуралдааны эхэнд лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тогтоож, зөвхөн урьдчилан танилцагдаж хурлын төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусгаад дараагийн асуудлыг хэлэлцэнэ.
2. Төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар зайлшгүй, нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудал гарвал хуралдаан даргалагчид санал болгосноор оролцож байгаа Тэргүүлэгчдийн олонх нь зөвшөөрснөөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулж болно.
3. Хэлэлцэж буй асуудалд холбогдох зураг, биет зүйлс, түүний загвар, хэсгийг хуралдаан дээр үзүүлж болно.
4. Зарим асуудал чухал шаардлагатай үед Хурлын даргын зөвшөөрснөөр Тэргүүлэгчдээс урьдчилан санал авч шийдвэрлэж болно.
5. Хэлэлцэж буй асуудалтай холбогдсон асуулт, хариултыг дуусгасны дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр санал гаргах бөгөөд нэг асуудлын талаар гурваас илүүгүй удаа санал гаргана, тухайн асуудлаар санал гаргах, үг хэлэх хугацаа асуудал бүрт 5 минутаас хэтрэхгүй байна. Хэлэлцэæ байгаа асуудлаар хуралдаанд урилгаар оролцож байгаа холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд тайлбар өгч, санал хэлж болно.
6. Асуулт, хариулт, санал нь зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой товч тодорхой байна.
7. Тэргүүлэгчид хуралдааны дэгийг чанд сахиж, хэлэлцэж байгаа асуудалд анхааралтай хандах ба асууж лавлах, санал гаргаж үг хэлэхэд хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.
8. Хуралдаан 2 цаг тутам завсарлага хийх бөгөөд завсарлагын хугацааг хуралдааны даргалагч тухай бүр тогтооно.
9. Асуудлыг хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол, тэмдэглэл гаргана.
10. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Ерөнхий Аудитор хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно.
11. Шаардлагатай гэж үзвэл тухай бүр нэмэлт өөрчлөлт оруулж болно.