Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОВЛОВ

2018-11-15

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2018.11.15/ боллоо. Тус хурлаар  “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Хуралдаан зарлах тухай”, “Аймгийн ГХУСАЗСЗ-ийн Дэд зөвлөлүүд байгуулах”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр батлах тухай”, “Дархан сумын 10 дугаар багийн 25 дугаар хорооллын инженерийн шугам сүлжээний өмчлөлийг шилжүүлэх тухай, “Журам батлах тухай”, “Хөрөнгө бүртгэх тухай”, “Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай” зэрэг асуудлыг хэлэлцлээ. 
Тухайлбал тус хурлаар аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. 
   Тус хуралдаанаар “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны үндсэн чиглэлийг батлах тухай”, “2017 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Аймгийн 2019 оны төсөв батлах тухай”, “Аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төсөлд өгөх санал”, “Аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлт”, “Дархан-Уул аймгийн “Тогтвортой хөгжилд суурилсан ногоон хөгжлийн хэтийн зорилт”-ыг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр баталсан бөгөөд Хуралдааны бэлтгэл ажлыг хангахыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат нарт тус тус үүрэг болголоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%