Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ШАТАР СОНИРХОГЧДЫН “ДҮҮРГИЙН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-16

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатар сонирхогчдын Улсын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах зорилгоор шатар сонирхогчдын “Чингэлтэй дүүргийн аварга” шалгаруулах тэмцээнийг арваннэгдүгээр сарын 10,11-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж шүүгчээр Нийслэлийн шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдорж, Монгол Улсын аварга, олон Улсын шатрын холбооны улсын Шүүгч М.Гүнбаяр нар ерөнхий шүүгчээр ажиллалаа. 
Энэ удаагийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн 19 хорооноос эрэгтэй-2, эмэгтэй-1, нийт  57 тамирчин  өрсөлдсөнөөс: 
Эрэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр  Б.Насанжаргал /3 дугаар хороо/
2 дугаар байр А.Зоригтбаатар /12 дугаар хороо/
3 дугаар байр Ж.Энхболд  /5 дугаар хороо /
Тусгай байр: 
1. А.Эрдэнэбилэг /3 дугаар хороо
2. А.Ш.Болд /17 дугаар хороо/ 
3. Б.Батням /19 дүгээр хороо/
Эмэгтэйчүүдийн төрөлд:
1 дүгээр байр Н.Дүгэржав /13 дугаар хороо / 
2 дугаар байр Ж.Алтанчимэг /2 дугаар хороо/
3 дугаар байр Д.Гэрэлмаа /17 дугаар хороо/ нар тус тус эзэлж Талархал, мөнгөн шагналаар шагнууллаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%