Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ “АГААРЫН БОХИРДЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТАД 900 ГАРУЙ ИРГЭД ХАМРАГДАВ

2018-11-16

Иргэдэд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, зөвлөмжийг төлөвшүүлэх зорилгоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан Эрүүл мэндийн төвтэй хамтран арваннэгдүгээр сарын 12-наас 14-ний өдрүүдэд хороодын Иргэний танхимд “Агаарын бохирдлоос  урьдчилан сэргийлэхэд иргэд бидний оролцоо” сэдэвт сургалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 

Сургалтыг хороодын Өрхийн эрүүл мэндийн төвийн Эрүүл мэнд, нийгмийн ажилтнууд сургалтыг удирдан зохион байгууллаа. Тус сургалтаар агаарын бохирдолын эх үүсвэрийн төрөл, агаарыг бохирдуулагч хүчин зүйлс, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, байшин болон гэрийн дулаан алдагдалтыг бууруулах зөвлөмж, амны хаалтны зөв хэрэглээ, гадны болон дотоодын агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн эрүүл мэндээ хамгаалж чадах дадал, хандлага зөвлөмжийг иргэдэд мэдлэг олголоо. Сургалтад 1-19 дүгээр хороодын иргэдийн төлөөлөл 985 иргэд оролцлоо. 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%