Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАНДИВЫН МӨНГИЙГ ГЭР БҮЛД НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2018-11-17

Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай Н.Энхжаргал охинд /9 настай/ туслах хандивын аяныг Дархан-Уул аймгийн 5 ээж санаачлан 5 дугаар сарын 29-ний өдөр эхлүүлж байсан билээ. Эмчилгээний нийт зардал 80 гаруй сая төгрөг байсан ч даатгалын хөнгөлөлт эдэлснээр 20.0 сая төгрөгөөр хагалгааг хийлгэх боломжтой болсон байна. Хандивын аяныг зохион байгуулагчид охины ээж н.Батчимэгтэй хамтран 1 бал-1000 төгрөг аяныг зохион байгуулж аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дэмжлэгийг авч, зах дэлгүүр болон олон нийтийн газраар худалдан борлуулж үндсэн зорилгодоо хүрчээ. Өнөөдөр 21 сая 280 мянган төгрөгийг ар гэрийнхэнд нь гардуулан өглөө. Хандивын үйл ажиллагаа анх 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Н.Энхжаргалын нэр дээр ХААН банкны албан ёсны данс нээснээр эхэлсэн. Үүнээс хойш 2 сар хагасын хугацаанд нийт 41 аж ахуйн нэгж, байгууллагаас 6,199,000 төгрөг, 218 иргэнээс 15,081,000 төгрөгийн хандив бүрдсэнээр дансыг албан ёсоор хаасан байна. Хандив цуглуулах аяны үeэр Залуучууд тeатрын дуучин, МУСТА Ж.Ганчимэг санаачлан хандивын тоглолтыг “Дархан-50” цогцолборт зохион байгуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 5 сая төгрөгийг хандивлаж Дарханчууддаа манлайлан уриалж байсан билээ. Одоогийн байдлаар охины хагалгаа тоног төхөөрөмжийн шинэчлэл, донорын болон охины урьдчилсан шинжилгээ, бэлтгэл ажлаас хамааран хугацаа нь хараахан товлогдоогүй байна. Хагалгаа хийх багийн эмч нар удахгүй товлолыг хэлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Н.Энхжаргал охинд хэлж биш, хийсч ирсэн өвчин шаналлаа даван гарахад нь туслахаар Дарханчуудаар тогтохгүй, 21 аймгийн сайхан сэтгэлт хүмүүс хандив өргөснийг зохион байгуулагчид онцлохын зэрэгцээ аймаг орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлэн, охинд түргэн эдгэхийг ерөөн хандивын мөнгийг албан ёсоор өнөөдөр /2018.11.16/ гардуулж өглөө.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%