Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2018 ОНЫ ЭХНИЙ 10 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2018-11-22

Дархан сумын хэмжээнд 2018 оны 10 дугаар сард 582 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,6 хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 17 болж 58,8  хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 178 болж 7,8  хувиар буурсан дүнтэй байгаа бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 29  болж 11,5 хувиар өссөн байна.  Мөн согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 84, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 201, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 137 бүртгэгдсэн байна. Дархан сумын 1, 2, 4, 9, 11, 12, 13, 15, Өргөө багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 3, 5, 6, 7, 8, 10, 14, 16, Малчин багуудад өссөн дүнтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%