Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн жинхэнэ албан хаагчдын түвшин тогтоох суурь судалгааны шалгалт Төв аймагт зохион байгуулагдлаа

2018-11-25

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн  түвшинг үнэлэх шалгалт улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны салбар зөвлөлийн ажлын хэсэг Төв аймагт ажиллалаа. Төв аймгийн хэмжээнд 221 төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 5495 албан хаагчтай.  Төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх сорилын болон ярилцлагын шалгалтанд эхний ээлжинд Зуунмод сумын төрийн захиргааны 263 албан хаагч хамрагдсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үлдсэн сумдад зохион байгуулагдах юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%