Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээ

2018-11-27

Сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан 2018 оны 11-р сарын 23-ны өдөр 53,3 хувийн ирцтэйгээр хуралдаж:
- Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 75,0 хувийн саналаар 81.3 хувийн хэрэгжилттэй "тодорхой үр дүнд хүрсэн",
- Сумын Засаг даргын 201-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 62,5 хувийн саналаар 76,9 хувийн хэрэгжилттэй "тодорхой үр дүнд хүрсэн", 
- Сумын Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилттийг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар "хангалттай",
- Сумын Бэлчээрийн менежментийн 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 75.0 хувийн саналаар "хангалтгүй",
- Сумын ИТХ-ын 201-2020 онд баримтлах бодлогыг 2018 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар "хангалттай" гэж үнэлэн,
- Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, 
- Сумын цэнгэг усыг хамгаалалтанд авлаа.
Мөн хуралдаан ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан, ИТХ-ын төлөөлөгчрийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%