Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018-11-27

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2018.11.27/ боллоо.
Тус Зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг.
Тус хуралд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаарх мэдээлэл”-ийг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга С.Хурцбилиг, “Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт, шалтгаан нөхцлийн талаарх мэдээлэл”-ийг аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Ёндонсамбуу, “Ялтнуудыг нийгэмшүүлэх чиглэлээр зохион байгуулсан сургалт, суллагдан гарсны дараа дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар авсан арга хэмжээний ажлын явц, үр дүнгийн талаарх мэдээлэл”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ц.Сандагдорж нар тус тус илтгэлээ. 
Дархан-Уул аймаг нь нийт 608.2 км авто замтай, үүнээс дамжин өнгөрч байгаа олон улсын чанартай авто зам 82 км бөгөөд 2018 онд 23856 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. 
Манай аймгийн харьяа нутаг дэвсгэрт сүүлийн 3 жилд нийт 1023 осол гарсан бөгөөд үүний 53 хувь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ үйлджээ. 
Тиймээс автомашины тоо цаг үеэ дагаж хурдацтай өсөж байгаатай уялдан зам тээврийн осол хэрэг ихээр гарч байгааг бууруулах зорилгоор дэд бүтэц, жолоочийн хариуцлага, замын хөдөлгөөний соёл, хувь хүний соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлэх  шаардлага тулгарч байгааг Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна. 
Мөн хөдөлгөөний нягтрал ихтэй цэгүүдэд тэр дундаа Шинэ захын орчинд явган хүний гүүрэн гарц, нүхэн гарцыг хийснээр автомашин явган зорчигчийн огтолцох хөдөлгөөн тусгаарлагдаж тээврийн хэрэгслийн түгжрэл, хөдөлгөөний эрчим багасаж явган зорчигч зам тээврийн осолд өртөх явдал буурна гэсэн саналыг дэвшүүллээ.
Түүнчлэн төв замын дагуу улсын дугаар танигч, тээврийн хэрэгслийн хурд хэмжигчтэй хяналтын камержуулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар зөрчил гаргасан тохиолдолд хяналтын камер, зургаар баримтжуулан гаргасан зөрчлийн арга хэмжээг гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргэж хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна гэв.
Харин  аймгийн Прокурорын газраас 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 610 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгасан бөгөөд үүнээс 495 хүн буюу 61.6 хувийг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил үйлдсэн тухай мэдээллийг өгч байна. 
Тиймээс тус байгууллагаас цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран гэмт харьцангүй олон тоогоор үйлдэгдэж байгаа баг, иргэд олон нийтэд хууль сурталчлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах, эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн түүний дотор авлига албан тушаал, мансууруулах бодис, хүчирхийлэл, бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар иргэдэд таниулах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ц.Сандагдорж ялтнуудыг нийгэмшүүлэх, суллагдан гарсны дараа дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар авсан арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн хүмүүжигчдэд мужаан, эсгий үйлдвэрлэл, эсгий урлал, суран эдлэл үйлдвэрлэл, даалин, мебель тавилга, шуудай үйлдвэрлэл, уран зургийн сургалт явуулж, ажлын байраар хангадаг байна. Хүмүүжигчдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэн ажилласнаар 2018 онд  нийт 36 сая төгрөгийн гэм буруугийн хохирлыг барагдуулаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%