Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж:
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай,
- Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн 2018 оны ажлын тайлан,
- Сумын ИТХ-ын ээлжит 10-р хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанд сумын Засаг дарга Л.Мөнхбадрах, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ч.Батсүх, түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Мандал гео ресурс" ХХК-ий захирал Дашхорол нар оролцов.