Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа сумдад хариуцлага тооцно

2018-11-28

Аймгийн ИТХ-ын 2018 оны 74 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсэг 19 суманд ажиллаж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавиад байна.

Сумдын ИТХ, ЗДТГ-аас 2018 оны 1-9 дүгээр сарын хугацаанд хэрэгжүүлсэн шилэн дансны мэдээллийг хянаж шалгахад багагүй зөрчил илэрчээ. Тодруулбал, зардлыг эдийн засгийн ангиллаар салгаж, дэлгэрэнгүй мэдээлдэггүй, мэдээлэл оруулах заавар, журмаа сайн мэддэггүй, мэдээллийг буруу шивдэг, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд тавих дотоодын хяналт хангалтгүй гэхчлэн олон дутагдал байгаа юм.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа сумдын холбогдох ажилтнуудад зохих хариуцлагыг тооцох, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг аймгийн ИТХ-аас сануулаад байна.

Аймгийн хэмжээнд 3-р улирлын байдлаар нийт 206 байгууллага 22615 мэдээллийг цахим хуудсанд байршуулах ёстойгоос 21873 мэдээллийг байршуулж, хэрэгжилт 96,7%-тай байгаа аж.