Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААНЫ ТОВ БАТЛАГДЛАА

2018-11-29

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцэн батлав. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, Хурлын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо.  
Энэ удаагийн хурлаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдааны товыг арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөр тогтоолоо. 

Мөн үеэр 2016-2020 оны хооронд дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, “Жаргалтай гэр бүл”, “Хотын иргэн-Хотын соёл”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрүүдийг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, “Чингэлтэйд үйлдвэрлэв” хөтөлбөрийн хэрэгжилтийг Д.Булган нар танилцуулсныг сонсон, хөтөлбөрийн хүрээнд цаашид эрчимжүүлэх  ажлуудыг анхааруулав. 

3

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%