Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ЦОГЦ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА

2018-11-30

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооны есдүгээр хуралдаан хуралдаж дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд хорооны гишүүд  С.Амарбаясгалан, Д.Мөнхтөр, Д.Мөнхчулуун, З.Бямбажав, Төлөөлөгч Д.Отгонбаатар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж нар оролцов.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат дүүргийн Ёс зүй, өргөдлийн хорооны 2018 оны тайлан, өргөдөл гомдлийн шийдвэрлэлтийн байдлыг танилцууллаа. Хуралдааны үеэр Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд ёс зүйн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа хэлж цаашид ёсзүйн зөрчил гаргасан албан хаагчдад оногдуулах сахилга, хариуцлагын талаар нэгдсэн цогц хөтөлбөр гарган ажиллах чиглэл өглөө.  

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Ёс зүй, өргөдлийн хорооны хариуцах асуудлын хүрээнд төрийн албан хаагчдын баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллах талаар тусгагдсан бөгөөд гишүүдийн 100 хувийн саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.  

Төрийн албаны тухай шинэчилсэн хууль 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжихтэй холбогдуулан дагалдан гарах дүрэм журамд нийцүүлэн төрийн жинхэнэ албан хаагчдын ёс зүй, харилцаа хандлагыг шинэ шатанд гаргахад чиглэн Засаг даргын Тамгын газраас батлагдан гарах дүрэм, журамд хариуцлагын тогтолцоог нарийн тусгах талаар гишүүд Засаг даргын Тамгын газарт чиглэл болголоо.   
Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг шинэ шатанд гаргах цогц хөтөлбөр батлагдсанаар төрийн үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын харилцаа, хандлага хариуцлагын тогтолцоо нарийсч, улмаар хүнд суртал, авилга, албан тушаалаа хэтрүүлэн ашиглах зэрэг зөрчил дутагдал арилах юм. 

ИТХ-ЫН ЁС ЗҮЙ ӨРГӨДЛИЙН ХОРОО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4197
2883 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%