Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдаан хуралдлаа

2018-11-30

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж 95 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг 77.4 хувийн биелэлттэй гэж үзэж, тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэлээ.

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 93.7 хувь хэрэгжсэн гэж үзэж, 2019 оны үндсэн чиглэлийг баталлаа.

Мөн аймгийн 2019 оны төсвийн нийт орлогыг 209.6 тэрбум төгрөг байхаар баталлаа.

2019 онд аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт баталж, аймгийн 15 сумын 59 багийн нутаг дэвсгэрийн хилийн заагийн эргэлтийн цэгийн баталж, Гурвантэс сумын хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж сайжруулах зорилгоор 5 дугаар баг буюу “Бага-Овоо” нэртэй багийг шинээр байгууллаа.

Мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх гүний ус ашиглахыг хязгаарлах тухай” 2018 оны 89 дүгээр тогтоолыг хэлэлцэж усны нөөцийг хэмнэх, байгалийн аясаар нөхөн сэлбэгдэх боломжийг бүрдүүлэх зорилгоор шинээр байгуулагдаж буй уул уурхайнуудад үйлдвэрлэлийн зориулалтаар хоногт 100 шоо метрээс дээш ус ашиглахыг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд хориглолоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны төсвийн тухай, 2017 оны 5/4 тогтоолын зарим хавсралтыг хүчингүй болгож, өөрчлөлт орууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%