Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас МУИС-тай хамтран ээлжит сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар “Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагын жил”-ийн хүрээнд “Харилцаагаар дамжуулан амжилтанд хүрэх нь” сэдвээр МУИС-ын Олон Улсын харилцааны сургуулийн Нийтийн Удирдлагын тэнхимийн Герман иргэн, улсын судлаач багш Грегор Дауманн, орчуулагч н.Баттогтох нар удирдан явууллаа.
Сургалтад ИТХ-ын ажлын албаны ажилтан, албан хаагчид хамрагдав.