Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ДАРХАН СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАВ

2018-11-30

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дархан сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журмыг  боловсруулж мөрдүүлэх, журмын хэрэгжилтээр дамжуулж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дархан сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам”-ын төслийг боловсруулжээ. 
Уг журмын төсөлд иргэдийн саналыг авч тусгах зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимтай хамтран нээлттэй хэлэлцүүлэг /2018.11.29/ зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс,  Ус цаг уур, орчны шинжилгээний газар, НААҮГ, Дархан сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүд болон Дархан сумын иргэд оролцсон бөгөөд тэдэнд “Агаарын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”, “ Дархан сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журам”-ын төслийн танилцуулгыг БОАЖГ-ын Хүрээлэн буй орчны бохирдол, химийн бодис, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Аззаяа, Дархан уул аймгийн агаарын чанарын өнөөгийн байдлын тухай УЦУОШГ-ын мэргэжилтэн М.Алимаа нар тус тус танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид ойрын хугацаанд шийдвэрлэх шаардалгатай чухал асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга зам хайж буйг сайшаагаад агаарын бохирдлыг үүсгэж гол хүчин зүйл болох  Шохойн бааюуны асуудлыг шийдвэрлэх, Дулааны шугамыг Дархан сумын 15 дугаар багийн гэр хороололруу татах, цахилгааны шөнийн тарифыг гэр хороололд 100 хувь хөнгөлөх, том оврын автобусны утаанд хяналт тавих, ашиглалтын хугацаа дууссан тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байхаар журмын төслийг боловсруулах саналыг гаргасан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%