Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ДУНД “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-30

       Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачлан “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтаж Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор төрийн албан хаагчдын дунд “АХА” тэмцээнийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

       Тус тэмцээнтэй холбоотойгоор Дархан сумын ИТХ-ын ажлын албанаас сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд  АХА тэмцээн  зохион байгууллаа. Тэмцээнд нийт 12 төлөөлөгч оролцсон бөгөөд нэгдүгээр байранд 14 дүгээр багийн төлөөлөгч Э.Цогзолмаа, хоёрдугаар байранд 13 дугаар багийн Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Нямбаяр, гуравдугаар байранд 10 дугаар багийн Төлөөлөгч П.Ихбаяр нар тэргүүллээ. Эхний хоёр байранд шалгарсан Төлөөлөгчид аймгийн ИТХ-аас зохион байгуулагдах тэмцээнд оролцох юм.

      Аймгийн ИТХ-аас зохион бйагуулах АХА тэмцээнд мэдлэг оюунаа дайчлан оролцож бусдаасаа шалгаран үлдсэн 3 албан хаагчийг 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн нэгдүгээр байр – өргөмжлөл, 200000 төгрөгөөр, хоёрдугаар байр – өргөмжлөл, 150000 төгрөгөөр, гуравдугаар байр – өргөмжлөл, 100000 төгрөгөөр тус тус шагнах юм.  Эрхэм төрийн албан хаагчиддаа амжилт хүсье.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%