Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Булган аймгийн ИТХ-ын хуралдаан болж байна

2018-12-03

Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит Х хуралдаан болж байна.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 96,9 хувь нь оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлан, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэсэн тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн төслийн тухай асуудал хэлэлцэж эхэллээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайлан, төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргаад байна.

Хуралдаан хоёр өдөр үргэлжлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4077
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%