Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарлалаа

2018-12-05

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хугацаандаа 9 дэх хуралдааныг өнөөдөр зохион байгуулж байна. 84.6 хувийн ирцтэй эхэлсэн тус хуралдаанаар нийт 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа юм.
Хуралдааны эхэнд "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай -2020” хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн тухай хэлэлцэж, 97.2 хувь буюу “хангалттай сайн” гэж үнэллээ. Хуралдааны дараагийн асуудлаар хэлэлцсэн "Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийг 93.8 хувийн биелэлттэй хэмээн дүгнэв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарлалаа. “Сүүлийн жилүүдэд төв суурин газрын төвлөрөл нэмэгдсэнээр тоосжилт, орчны бохирдолт ихэсч, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай болж байна. Уг асуудлыг шийдвэрлэхэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чухал шаардлагатай байгаа” хэмээн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн хэлсэн юм. Шинэ оны эхэнд зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хороог байгуулж, төлөвлөгөөгөө баталснаар "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил"-ийн ажил эхэлнэ.