Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ

2018-12-06

      Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдаанаар /2018.12.05/ 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв. 2018 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл, аймгийн 2019 оны төсвийн төслийг аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж, аймгийн Аудитын газраас 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төсөлд өгөх санал”-ыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат, Аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлт”-ийг тус хорооны Төлөөлөгч Ч.Оюунчулуун нар тус тус танилцууллаа.
     Хуралдаанаар 2017 оны нэгтгэсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг 57,356.3 сая төгрөг, зарлагын гүйцэтгэлийг 30,528.8 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зарлагын гүйцэтгэлийг 34,088.6 сая төгрөг, 2019 оны аймгийн төсвийн орлогыг 21,049.6 сая төгрөг, зарлагыг 15,422.7 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 3,010.2 сая төгрөг, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 3,126.2 сая төгрөг, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 509.4 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих суурь зарлагыг 1,026.1 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 3,635.8 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 39,751.5 сая төгрөгөөр тус тус баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%