Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2019 ОНЫГ “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

2018-12-06

     Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар Хуралдаанд /2018.12.05/ аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2019 оны үндсэн чиглэлийг танилцуулсан юм.
     “Ахмадын жил”-ийн хүрээнд “Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх”, “Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай, нээлттэй ил тод болгох” гэсэн 2 зорилтыг дэвшүүлж, зорилтын хүрээнд үндсэн чиглэлийн нийт 46 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 41 арга хэмжээ буюу 89.13% хэрэгжилттэй байна.
      Харин 2019 онд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, “Төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, удирдлагын манлайлал, салбар хоорондын уялдааг сайжруулж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дээдэлж, бүх шатны төрийн үйлчилгээг иргэдэд шударга, хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэх”, “Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах”, “Эдийн засгийн зохистой бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлснээр тогтвортой хөгжлийг хангах” гэсэн зорилтыг дэвшүүлсэн бөгөөд ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаар батлагдлаа.
      Уг зорилтуудыг хэрэгжүүлэхээр 4 бүлэг, 58 заалт, 67 арга хэмжээг төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%