Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ээлжит зургаадугаар хуралдаан болж өндөрлөлөө

2018-12-06

Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан 2018 оны 11 сарын 30-ны өдөр 10:00 цагаас эхлэн 23:25 минутад өндөрлөв. 39 төлөөлөгч ирэхээс 36 ирж, 92 хувийн ирцтэй эхэлсэн.

Нийт найман асуудлыг хэлэлцэн батлалаа.

Үүнд:

1. Аймгийн орон нутгийн 2018 оны төсөвт зохицуулалт хийж, өөрчлөн батлах тухай, 

2. Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай

3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийн тухай

4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 онд хийсэн ажлын тайлан 

5. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
6. Зарим газрыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай
7. Орон нутгийн өмчийн газрын 2017-2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 онд хувьчлах, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай
8. Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар ттогтоох тухай
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%