Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Н.Сайнболд, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, Л.Баярсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар Хурлын Ажлын албанаас 2018 онд зохион байгуулсан ажлын тайлан, Хурал, Тэргүүлэгчдээс 2018 онд баталсан тогтоол, шийдвэрийн биелэлт, Иргэд, байгууллагаас Хурал, Тэргүүлэгчид түүний Ажлын албанд ирүүлсэн өргөдөл, гомдлын 2018 оны тайлан мэдээ, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах тухай, Шагналд уламжлах тухай асуудлуудыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал тус тус танилцууллаа.
Мөн үеэр ИТХ-ын Тэргүүлэгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдааны товыг арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөр тогтоолоо. ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан энэ сарын 14-ны өдөр хуралдана.