Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ

2018-12-10

     Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын хуралдааны танхимд 80 хувийн ирцтэй боллоо. Хуралдаанаар:
1.    Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан илтгэл
2.    Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2018 онд хийсэн ажлын тайлан илтгэл
3.    Дархан сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засаг нийгмийг 2019 оны зорилт, төсвийн төслийн тухай илтгэл, /Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл, Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны тайлан/
4.    Аймгийн Аудитын газраас 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсөлд өгөх санал
5.    Дархан сумын ИТХ-ын Сумын хөгжлийн бодлогын хорооны дүгнэлт
6.    Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэж баталлаа. 
     Хуралдааны эхэнд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2018 онд хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсан бөгөөд  хэрэгжилтийг 91,5 хувийн биелэлттэй буюу “Хангалттай сайн” гэж дүгнэсэн бол  Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц,  2018 онд хийсэн ажлын тайланг Засаг дарга Б.Азжаргал танилцуулж хэрэгжилтийг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар 91,4 хувь буюу “А” үнэлгээтэй хэмээн дүгнэлээ.  
     Хуралдааны үеэр Дархан сумын ИТХ-ын ажлын албанаас “Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг угтан 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан “АХА” тэмцээнд бусдыгаа манлайлан амжилттай оролцсон 14 дүгээр багийн Төлөөлөгч Э.Цогзолмаа, 13 дугаар багийн Төлөөлөгч Б.Нямбаяр, 10 дугаар багийн Төлөөлөгч П.Ихбаяр нарыг тус тус  шагнаж урамшууллаа.
     Хуралдаанаар 2019 оны нэгтгэсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг 2,8 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэлийг 2,1 тэрбум төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зарлагын гүйцэтгэлийг 24,7 тэрбум төгрөг,  2019 оны аймгийн төсвийн нийт орлогыг 31,4 тэрбум төгрөг, зарлагыг 4,6 тэрбум төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 509,4 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих зарлагыг 548,4 сая төгрөг, сум хөгжүүлэх санг 595,8 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 27,9 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.
     Дархан сумаас 2019 оныг “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж байна. Тус зорилтын дагуу Сум хөгжүүлэх сангийн зээлийг Шинээр бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 6 чиглэлийн дагуу уралдаан зарлаж шалгаруулахаар болсон бөгөөд иргэнд олгох зээлийн дээд хэмжээг 10 сая төгрөг хүртэл, ААНБ-д олгох зээлийн дээд хэмжээг 20 сая төгрөг хүртэл байхаар тогтлоо.
     Сум хөгжүүлэх сангийн ТСШОТБЗ нь 23 хүний бүрэлдэхүүнтэй байдаг бөгөөд 18 нь баг бүрээс сонгогдсон иргэдийн төлөөлөл байдаг. ИНХ-аас ирүүлсэн саналын дагуу 7 дугаар багийн иргэн Д.Цэвэгмид, 13 дугаар багийн иргэн Н.Тунгалаг нарыг зөвлөлийн гишүүнээр шинээр батлав.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%