Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-12-10

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо, дүүргийн Газрын албатай хамтран Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)–ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын төсөлд санал авах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 10-ны өдөр дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд 7-19 дүгээр хороодын хэсгийн ахлагч нарт зохион байгууллаа. 

Сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга ИТХ-ын Төлөөлөгч Б.Цогзолмаа, хорооны гишүүн ИТХ-ын Төлөөлөгч Д.Баянбат, О.Цэнддорж, В.Хүрэлбаатар, Г.Бадамгарав, Нийслэлийн гэр хороолллын дахин төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Нарангэрэл, дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, болон Газрын албаны холбогдох мэргэжилтэн, албан хаагчид  оролцлоо. 

Газар зохион байгуулалтын талаарх сургалт мэдээллийг дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Газрын төлбөрийн талаарх мэдээлэл, Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)–ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын төслийн танилцуулгыг дүүргийн Газрын албаны мэргэжилтэн н.Амарбаясгалан, Гэр хороололын дахин төлөвлөлтийн талаар мэдээллийг Нийслэлийн гэр хороолллын дахин төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Нарангэрэл тус тус танилцуулж, оролцогч хэсгийн ахлагчдад мэдээлэл хүргэж ажиллалаа.
Энэхүү сургалт хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд 7-19 дүгээр хороодын 156 хэсгийн ахлагч хамрагдаж,  газрын харилцаатай холбоотой асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлж, холбогдох албаны мэргэжилтнүүд хариулт өгсөн юм. 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%