Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2018-12-11

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр хуралдаан 12 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай" Засаг даргын орлогч П.Давхарбаяр
-“Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг,
хязгаарыг тогтоох тухай" Газрын албаны дарга Д.Сугар
-"Дүүргийн ИТХ-ын 3 дугаар /Ээлжит/ хуралдааны хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай" ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал
-"Ажлын хэсгийн мэдээлэл " Ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын тэргүүлэгч Ч.Мөнхбаатар
-"Гадаад албан томилолтоор ажиллуулах тухай" асуудлуудыг ИТХ-ын дарга Э.Ганбат нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
Дүүргийн ИТХ-ын 3 дугаар ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 17-ны 10.00 цагт хуралдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%