Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар
хуралдаан 2018 оны 11 сарын 30-ны өдөр 10:00 цагаас эхлэн 23:25 минутад өндөрлөв.
39 төлөөлөгч ирэхээс 35 ирж, 89,7 хувийн ирцтэй эхэлсэн.
Нийт 8 асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Аймгийн орон нутгийн 2018 оны төсөвт зохицуулалт хийж,
өөрчлөн батлах тухай,
2. Аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай
3. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн
чиглэл, төсвийн төслийн тухай
4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 онд хийсэн ажлын
тайлан
5. Аймгийн
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
6. Зарим
газрыг улсын тусгай хамгаалалтанд авах тухай
7. Орон
нутгийн өмчийн газрын 2017-2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 онд хувьчлах, үл
хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай