Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын даргын нэрэмжит "Ногоон гэрэл
цагаан шугам-2018" тэмцээнийг аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Боловсрол,
соёл, урлагийн газар, Улаан загалмайн хороо хамтран Эрдэнэбулган сумын ЕБС-иуд
болон төв магистрал зам дайран өнгөрдөг Хотонт, Цэнхэр, Цахир сумдын ЕБС-иудын
дунд зохион байгууллаа.
Энэхүү тэмцээн нь бие даан замын хөдөлгөөнд оролцож эхэлж
буй 5-р ангийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгож, хөдөлгөөний
соёлыг сурталчлан таниулсан ач холбогдол бүхий арга хэмжээ болсон. Тэмцээнд
нийт 7 баг оролцсоноос 1-р байрт Эрдэнэбулган сумын 1-р сургууль, 2-р байрт
Эрдэнэбулган сумын 2-р сургууль, 3-р байрт "Ирээдүй" цогцолбор
сургууль тус тус шагналт байруудыг эзэллээ.