Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ЯПОН УЛСЫН ИЗҮМИСАНО ХОТЫН ИРГЭДЭД СЭТГЭЛИЙН ХАНДИВ ХҮРГҮҮЛЛЭЭ

2018-12-14

Төв аймгийн  гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй  хөгжиж байна. 2018 оны 9 дүгээр сарын 4-нд Япон улсад болсон байгалийн гамшигт манай аймгийн шууд харилцаат Изүмисано хотод их хэмжээний хохирол учирч, Кансай олон улсын Нисэх буудлын үйл ажиллагаа түр хугацаагаар саатсан юм.

Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана”  гэж ярьцгаадаг. Иймд Төв аймгийн төрийн албан хаагчид сэтгэлийн хандив өргөхөөр сэтгэл нэгдэн ажиллаж 10,0 орчим сая төгрөгийн /413 мянган иейний/  хандивийг бүрдүүлж,  2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Изүмисано хотын дарга Хироясу Чиётацу даргад гардуулан өгөв. Изүмисано хотын дарга энэхүү сэтгэлийн хандивт гүн талархал илэрхийлж, нэн шаардлагатай байгаа газарт нь хүргүүлэхээ мэдэгдлээ.

Хандивын үйл ажиллагаанд нэгдсэн аймгийн Засаг даргын тамгын газар, Хэлтэс агентлагууд, сумдын Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвүүдэд ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийлье.

                                                 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%