Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТОЙРОГТ НЬ АЖИЛЛАХ ЖУРАМ

2014-09-22

Зорилго.
ИТХ-ын төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо ажиллах, төр, засгийн хууль тогтоомж  бодлого, шийдвэр болон Хурлаас гарсан шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийн үр дүн, иргэдийн ажил, амьдралтай танилцах, хяналт, шалгалт хийх,  судалгаа хийх, дүгнэлт гаргах, хурлаас  гарах шийдвэрт тусгуулах төр, иргэдийн холбоог ойртуулахад оршино.

Нэг. ИТХ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагаа
1.1. ИТХ-ын төлөөлөгч ИТХ-ын хуралдаан, Хороо, Тэргүүлэгчдээс өгсөн зөвлөмжийг ажил болгох, хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхээр сум, байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж,  иргэд сонгогчидтой  уулзах, санал, хүсэлтийг сонсох хяналт шалгалт хийх,  дүгнэлт гаргах
1.2 ИТХ-ын төлөөлөгч хууль тогтоомж, хурлын шийдвэрийг  тайлбарлан таниулах,  биелэлтийг  бодит байдалд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, цаг үеийн  байдлын талаар сонгогчдод мэдээлэл өгөх
1.3 Төлөөлөгч нь ИТХ, Хороо, Тэргүүлэгчдээс  өгсөн үүрэг даалгаврыг  хэрэгжүүлэхээр  ажиллахдаа батлагдсан  удирдамжийн дагуу ажиллана. Удирдамжийг ИТХ-ын дарга батална.
1.4 ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо ажилласан тухай илтгэх хуудас бичиж,      ИТХ-ын даргад, түүний түр эзгүйд нарийн бичгийн даргад танилцуулна.

Хоёр. Зардал тооцож олгох тухай
2.1  Аймгийн   ИТХ-ын    төлөөлөгчдөд   тойрогт   ажиллахад  зориулж жилд нэг удаа 2 000 000 төгрөгийн  зардал олгоно.
2.2 Төлөөлөгч бүрт  зардлыг тойрогт ажиллах бүрт  тооцож олгох ба санхүүгийн баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж Хурлын ажлын албанд өгч байна.
2.3 Журмын 2.1-д заасан ИТХ-ын төлөөлөгчдийн сонгогдсон тойрогтоо ажиллах үйл ажиллагааг  санхүүгийн хувьд дэмжих зорилгоор олгогдох зардлыг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоож жил бүр аймгийн төсөвт тусгаж хэрэгжүүлнэ.