Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН САН БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ

2014-09-22

Нэг. Нийтлэг үндэслэл
1.Энэхүү журмын зорилго нь орон нутгийн өмчийн орлогыг төвлөрүүлж өмч бий болгоход зарцуулах, орон нутгийн өмчийг арвижуулах, ашиглалтыг сайжруулахад оршино.
2.Энэхүү журмыг мөрдлөгө болгоход Төсвийн тухай хуулийн 48 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2-ын “в”, 18.1.3-ын “а” заалтыг тус тус хууль эрхийн үндэслэл болгоно.
3.Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн дансанд бүртгэлтэй байгаа илүүдэл буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг шилжүүлэх, акталж устгах, дахин ашиглах, худалдан борлуулах, түрээслүүлэх, хувьчлах зэргээс олсон орлогыг бүрдүүлэх, зарцуулахдаа энэхүү журмыг мөрдөнө.
4.Орон нутгийн өмчөөс олох орлого нь нэн шаардлагатай боловч дутагдалтай зарим хөрөнгө  оруулалтыг  бүхэлд нь  буюу хэсэгчлэн санхүүжүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, үндсэн хөрөнгө бэлтгэхэд зарцуулагдана.

Хоёр. Орон нутгийн өмчийн сан бүрдүүлэх
1.Орон нутгийн өмчөөс орох орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
а. Илүүдэлтэй эд хөрөнгө худалдсаны орлого
б. Илүүдэлтэй эд хөрөнгө шилжүүлэн авсан газар,  байгууллагаас орох орлого
в. Элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнээ нөхсөн буюу ашиглалтын хугацаа
дуусч, цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн худалдсаны  орлого
г. Техник, технологийн  шаардлагыг хангахгүй, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон эд хөрөнгийг худалдсанаас буюу шилжсэнээс орох орлого
д. Анхны өртөгөө бүрэн нөхөөгүй боловч байгалийн гэнэтийн аюул, техникийн осолд өртсөнөөс болж цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг худалдан борлуулсанаас буюу шилжүүлсэнээс орох орлого
е. Ашиглалтын явцад эвдэрч гэмтсэн эд хөрөнгийг засварлах, нөхөн сэргээх замаар худалдан борлуулсаны орлого
ж. Орон нутгийн өмчийг түрээслүүлсэнээс орох орлого
з. Орон нутгийн өмчид оногдох ногдол ашгийн орлого
к. Өмч хувьчлалын орлого
и. Өмчийн орлогын банкны хадгаламжийн хүүгийн орлого

Гурав. Орон нутгийн өмчийн санг зарцуулах
1.Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгийг данснаас хасах, бэлтгэх журам”-ын 2.1-д заасан хөрөнгийг хувьчилж, худалдаж, шилжүүлснээс орох орлогыг аймгийн Орон  нутгийн өмчийн албаны дансанд төвлөрүүлнэ.
а.Нэн шаардлагатай боловч эх үүсвэр дутагдалтай зарим хөрөнгө оруулалтыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх, үндсэн хөрөнгө бэлтгэхэд зарцуулж болно.
б.Хувьчилж, худалдаж, шилжүүлсэн эд хөрөнгийн чанар байдал, үнэ зэргийг харгалзан үндсэн байгууллагад нь дансанд орсон орлогын  үнийн дүнгийн 20 хүртэл хувийг олгож болно.  
в.Харуул, хамгаалалтгүй байгаа зарим хөрөнгйиг хувьчлалын үед бүрэн бүтэн байдлыг  хангах зорилгоор ажиллуулсан хүмүүст олгох хөлс
г. Эргэж төлөх нөхцөлтэйгээр орон нутгийн өмчийн байгууллагуудад олгоно.
2.Энэ журмын 3.1-д зааснаар төвлөрсөн хөрөнгийг аймгийн Засаг дарга болон сум, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар зарцуулах шийдвэр гаргана.
3. “Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгийг данснаас хасах, бэлтгэх журам”-ын 2.1-д заасан хөрөнгийг акталж,  устгах шийдвэр гарсан тохиолдолд түүнийг худалдан борлуулах зэргээс орсон орлого болон мөн журмын 2-р бүлгийн 2,3-д заасан хөрөнгөнөөс орсон орлого зэргийг тухайн байгууллагад нь төвлөрүүлж сумын Засаг даргын саналаар сумын ИТХурал шийдвэрлэнэ.
а. Шаардлагатай эд хөрөнгө бэлтгэх эх үүсвэрийн дутагдах зарим хэсгийг санхүүжүүлж болно.

Дөрөв. Орон нутгийн өмчийн сангийн үлдэгдэл, тайлан тооцоо
1. Орон нутгийн өмчийн сангийн үлдэгдлийг он дамжуулан шилжүүлж дараа жилийн арга хэмжээнд зарцуулна.
2. Орон нутгийн өмчөөс орсон орлого, зарлагын гүйцэтгэлийг сум, байгуулага нь аймгийн өмчийн албанд, аймгийн Өмчийн алба нь Аймгийн ИТХ-д жилд нэг удаа тайлагнаж байна.
3.Тайлан тооцоо нь нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу хийгдсэн байна