Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Анхдагч нь Сүхбаатар дүүрэг боллоо

2014-09-22

“Ногоон хөгжлийн түншлэл”  Төр, хувийн хэвшлийн үндэсний чуулганаас гаргасан Байгаль орчин, ногоон хөгжлийн салбар дахь төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, оролцогч талуудын ойлголцлыг гүнзгийрүүлж итгэлцлийг бэхжүүлэх уриалгын дагуу Монгол Улсын Засгийн Газрын Байгал орчин, ногоон хөгжлийн яам, Сүхбаатар дүүргийн ИТХ, ЗДТГ, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дэмжлэгтэйгээр Ногоон байгууламжийг бий болгох мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийг дэмжих сан-аас санаачлан, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тохижилт газрын харилцаа, байгаль экологийн хороотой хамтран, Төр хувийн хэвшлийн оролцоотой “Эко хөдөлмөр-Ажлын байр” сургалтыг Сүхбаатар дүүргийн ногоон байгууламжийг бий болгох хороодын эко ажилчид, бүлгийн ахлагч нар, Иргэний танхимын зохион байгуулагчид, СӨХ, сургууль, цэцэрлэгийн ажилчдыг цэцэрлэгчээр мэргэшүүлэх мэргэжлийн анхан шатны сургалтын нээлт дүүргийн хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.  


Сургалтын нээлтэд дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, дүүргийн Ногоон байгууламж, байгаль орчны асуудал хариуцсан  мэргэжилтэн Д.Өнөржаргал, Ногоон байгууламжийг бий болгох мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийг дэмжих сангийн  тэргүүн М.Чулуунбаатар, сургалтад хамрагдах хүмүүс оролцлоо.

Уг сургалт нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн хороодын Иргэний танхимуудад үргэлжлэн явагдах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%