Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫГ ҮНЭЛЖ, ДҮГНЭХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ

2014-09-22

Нэг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  ажлыг дараахь үзүүлэлтүүдээр оноогоор дүгнэнэ. Үүнд:
1. Зарласан цагт  ирж хуралд оролцсон бол         +10
2. Тасалсан 10 минут тутамд хасах                      -1
3. Хурал таславал                                                -10    
Жич: Чөлөөг Аймгийн ИТХ-ын дарга өгч, хуралд танилцуулна. Чөлөө авсан, албан томилолтоор ажилласныг  тасалсанд тооцохгүй. Хуралдах хугацаа, хэлэлцэх асуудлыг 1 хоногийн өмнө Тэргүүлэгчдэд танилцуулна.

4. Тэргүүлэчдийн хуралд асуудал санаачлан оруулж хэлэлцүүлэн
шийдвэр гаргуулбал асуудал тус бүрт                                                +10 оноо
5. Хяналт, шалгалтыг удирдаж хийлгэвэл                                            +20  оноо
6. Хяналт, шалгалтанд оролцвол                                                         +10 оноо
7. Томилолтоор ажилласан байдал                                                     +10 оноо
Жич: Томилолтоор ажилласан тухай илтгэх хуудсыг үндэслэн үнэлгээ өгнө.

Хоёр. Дүгнэх журам

1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж, 30 ба түүнээс дээш оноо авсан байвал “сайн”, 20-оос дээш оноо авсан байвал “хангалттай”, 15-аас доош оноо авсан байвал “хангалтгүй” гэж дүгнэнэ.
2. Хангалтгүй дүн авсан Тэргүүлэгчдийг өөрчлөх саналыг намын бүлэг, хуралд оруулна.

Гурав. Урамшуулал

Сайн ажилласан Тэргүүлэгчдийг 100,0 мянган төгрөг, хангалттай үнэлгээ авсан Тэргүүлэгчдийг 50,0 мянган төгрөгөөр жилийн эцэст нэг удаа  урамшуулна.