Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас хууль бусаар алт олборлож байгааг зогсоох шийдвэр гаргалаа

2014-09-29

            Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт  хууль бусаар алт олборлогчид алт  угаасан бохир усаа Хүдэр гол руу асгаж буй нь голыг бохирдуулж байна гэж үзсэн  иргэд  үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасны үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөлийн хурлаар тус сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож буй үйл ажиллагаанд хяналт тавих, зогсоох талаар хэлэлцэн,  газар дээр нь очиж ажиллахаар шийдвэрлэсэн.

            Үүний дагуу  9-р сарын 17-ны өдөр сумын Засаг Даргын Тамгын газрын дарга Ц.Оюунаар  ахлуулсан ажлын хэсэг Хүдэр голын эхэнд байрлаж буй хууль бусаар алт олборлож буй байдалтай танилцан үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж аж ахуй нэгж, иргэдийг буулгах шийдвэр гаргасан. Ажлын хэсэг нь   Сумын ИТХ-ын дарга Р.Цогбадрах, Засаг дарга Б.Наранцэцэг, Засаг Даргын Тамгын газрын дарга Ц.Оюун  хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбаатар, БОУ-ын байцаагч Г.Энхтүвшин, багийн Засаг дарга Т.Эрдэнэбат, ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Л.Баяржавхлан, ЕБС-ийн захирал Г.Цэрэндамба нарын бүрэлдэхүүнтэй ажиллаа.

            Хүдэр голын эхэнд энэ оны 7-р сараас эхлэн хууль бусаар алт олборлож байгаа бөгөөд Зүб гол ХХК, Од-чаг ХХК, иргэн Хатанбаатар нар алт угаах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байрлуулан ажиллаж байгаа бөгөөд сумаас 40 иргэн,  өөр аймаг, хот, сумын харъяалалтай 20 гаруй иргэд гар аргаар алт олборлож байна. Өнгөрсөн хугацаанд сумын хууль хяналтын байгууллагын ажилтнууд 2 удаа, аймгийн МХГазар, цагдаагаас тус бүр 1 удаа, нийт 4 удаа хяналт, шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоосон боловч одоог хүртэл тэдгээр ААН, иргэд алт олборлосоор байгаатай ажлын хэсгийнхэн танилцаж, техник хэрэгсэлүүдийг лацдаж, үйл ажиллагаагаа зогсоох үүрэг өглөө. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%