Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн төлөвлөгөөг батлав.

2014-09-29

Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг Дархан хотноо 10 дугаар сарын 5-аас 31-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
      Энэ тухай өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консул А.Ц.Доржиев нар санал солилцож, Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлалаа.
   Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд: ЕБС-иудад орос хэлний баярыг тэмдэглэж, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад зохион байгуулах юм байна. Амжилттай оролцсон сурагчдыг ОХУ-д суралцах эрхийн бичгээр шагнах юм байна.
     “Орос дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, чөлөөт сэдвийн дор зохион бичлэгийн уралдаан, “Монгол, Орос орон- Шинэ үеийнхэний нүдээр” фото зургийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
    Мөн ОХУ-ын гавъяат тамирчин А.Р.Хамнагдаев, Ц.Т.Цыденжапов нарын удирдлаган дор байт сурын шигшээ багийн мастер сургалт, Дархан-Улан Үдэ хотын самбо бөхийн шигшээ багийн тамирчдын дунд нөхөрсөг тэмцээн зэргээр спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Уралдаан тэмцээнийг 10 дугаар сарын 30-ны өдөр дүгнэж, Монгол Оросын найрамдал хамтын ажиллагааны өдөрт зориулсан хүндэтгэлийн концертийн үеэр шагнаж урамшуулах юм байна.

    Дашрамд мэдээллэхэд: А
нх 1952 онд Намын төв хорооны шийдвэрээр Монгол-Зөвлөлтийн найрамдлын сарыг зохион байгуулж эхэлжээ. Тухайн үед “Эв модны наадам” гэх баярыг хил орчмын нутгуудад зохион байгуулдаг байж. Монгол Зөвлөлтийн иргэд нэгдэн наадамлаж, хавтгай модон дээр найрамдлын билэгдлийг зурдаг байжээ. Улмаар салан явахдаа билэгдлээ салган нэг нэгээр нь нутаг руугаа авч одно. Ингээд зуны улиралд ногоогоо тарьж, цагаан идээгээ хураасан хоёр орны иргэд дахин уулзалдаж, өнөө билэгдлийн модоо нийлүүлэн эвийн наадмаа хийдэг байжээ.
    Гэвч энэ бүхэн ерээд оны шилжилтийн үед тасарч найман удаагийн найрамдлын сарыг алгасчээ. Харин 2000 оноос тус сарыг сэргээн тэмдэглэдэг болжээ.
     

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%